Монгол Улсын нэгдсэн төсвийн тодотгол батлагдсан холбоотойгоор Орхон аймгийн 2026 оны төсвийг тодотголыг аймгийн ИТХ-д аймгийн Засаг дарга өргөн барьсан. Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталлаа.
Тодотголд төсвийн шууд захирагчдын төсөвт нийт 421.8 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг тусгаж, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин болон Хойд бүсийн хавдрын төвийн ажилтан, албан хаагчийн орон нутагт ажилласны нэмэгдлийг санхүүжүүлэхээр баталлаа. Энэ нь эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээний байгууллагуудын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээ юм.
Сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хуваарилалтыг 2.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн санд 1.6 тэрбум, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн санд нэг тэрбум төгрөгийн нэмэлт төсвийг тус тус хуваариллаа. Мөн хаврын улиралд махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг дэмжих, үнийн хэт өсөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нөөцийн мах бэлтгэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж, Эрдэнэт сангийн чөлөөт үлдэгдлээс 2,8 тэрбум, газрын дуудлага худалдааны 1.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн нийт дөрвөн тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталж байна.
Төсвийн тодотголын хүрээнд орон нутагт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, санхүүжилтийн хэрэгцээ болон гүйцэтгэлийн нөхцөлд үнэлэлт дүгнэлт хийж, зайлшгүй шаардлагатай нэмэлт зардлуудыг тусгасан. Тодруулбал, батлагдсан зураг, төсөвт тусгагдаагүй боловч барилга угсралт, бүтээн байгуулалтын ажлын явцад зайлшгүй гүйцэтгэх шаардлага үүссэн нэмэлт ажлуудын санхүүжилтийг холбогдох тооцоо, үндэслэлд тулгуурлан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 23 ажилд 9 тэрбум төгрөгийг нэмэлт санхүүжилтээр баталлаа. Мөн Авто замын 1 ажил, спорт заал барих 3 ажил, төрийн үйлчилгээний нэгдсэн төв барих 1 ажил нийт 5 ажлын санхүүжилтийг гүйцэтгэлд үндэслэн олгохоор 9.5 тэрбум төгрөгөөр баталж байна.
Мэдээлэл технологийн эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй мэдлэгтэй, мэдээлэлтэй, үнэт зүйлтэй, хөгжих тэмүүлэлтэй ЭРДЭНЭТ хотын иргэн таньд энэ өдрийн мэндийг хүргэе!
Орхон аймгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх, ардчилал, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлийн илэрхийлэл болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсаар зочилж өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ цаг алдалгүй авна гэдэгт бид итгэлтэй байна. Иргэд та бүгдийг төрд төлөөлөх Төлөөлөгчдийн үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтад иргэн таны үзэл бодол, санал шүүмжлэл үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Улс орны хөгжлийн түүчээ, сайн засаглалын загвар ЭРДЭНЭТ хотын түүхэн замналыг амжилт, ололтоор үргэлжлүүлэх, ирэх он жилүүдийн өнгийг тодорхойлох үйлсэд миний бие хүчин зүтгэж, иргэд та бүхэнтэйгээ хамтдаа хөгжицгөөе!
ЭРДЭНЭТ ХҮН, ЭРДЭНЭТ ХОТ, ЭРДЭНЭТ ХҮЧ, ХӨГЖЛИЙН ИЛГЭЭЛТ 50
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Мөнхбат
Greetings to you, a citizen of ERDENET City, who has knowledge, information, values and aspiration for the development, going align with the age of information technology! We are confident that you will get the news and information you need without delay by visiting the website of the Citizens' Representative Meeting of the province, which is an expression of democracy, justice and equality. Your opinions and comments will make a valuable contribution to the activities of the representatives that will represent you in the state, the projects and programs to be implemented in the local area, investments, and constructions. we are all working with our knowledge, experience, and hard work for our hometown, to create a healthy and safe environment for our citizens to live and to work. As a result of our policy, we continue to strengthen our previous success and introduce more advinced technologies. Let the representatives and work offices wo* hard for the right for grh Election of citizens' Representative Meeting to continue the historical path 6f Erdenet city with successes and achievements, and to determine the colors of coming years ani let,s develop together. Let's join forces for citizens of Erdenet!
ERDENET PEOPLE, ERDENET CITY, ERDENET POWER
Chief of Citizens' Representative Meeting of Orkhon province D.Munkhbat